sonin.mn
КАТМАНДУ. /Reuters/. Борооны улирал эхлэхээс өмнө Балбад нэмэлт тусламж үзүүлэхийг НҮБ-ын албаны хүмүүс уриаллаа. Тус улс яг нэг сарын өмнө хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн юм.
Дөрөвдүгээр сарын 25-нд хөдөлсөн газар хөдлөлт, газар хөдлөлтийн дараах чичиргээний улмаас Балба болон хөрш улсуудад 8700 хүн амь эрсэдсэн билээ.
 
Газар хөдлөлтийн улмаас 760 мянган айлын орон гэр эвдэрч сүйрсэн. Одоо тус улсад олон хүн гадаа хоног төөрүүлж байна.
 
НҮБ-ын албаны хүмүүсийн хэлснээр, 450 гаруй эмнэлэг газар хөдлөлтийн үеэр сүйтгэгджээ. Мөн сургуулиуд нь ноцтой эвдэрч гэмтсэн учраас 870 мянга орчим сурагч энэ сардаа багтан хичээлдээ явах боломжгүй байна гэж тэд хэллээ.
 
НҮБ-ын Балба дахь суурин зохицуулагч Жейми Макголдрик хэлэхдээ, “Бид ирэх сард борооны улирал эхлэхээс өмнө цаг хугацаатай уралдаж байна. Бороо их орсноор хөрсний гулгалт үүсч, уулархаг бүсүүд дэх тосгодыг тусгаарлаж болзошгүй” гэв.
 
Мөн түүний хэлснээр, алслагдсан газруудад хөнжил, хүнс, түр хоргодох байр барих материал зэрэг нэн хэрэгцээтэй зүйлийг аль болох боломжоороо хурдан хүргэх хэрэгтэй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг