sonin.mn
ТОКИО. /NHK/. Токио хотод болох 2020 оны Зуны олимп болон паралимпын наадмын үеэр хэт халалтаас сэргийлэх арга замуудын талаар Японы Засгийн газар төлөвлөгөө боловсруулж байна.
Олимпын наадам зургадугаар сарын 24-нөөс 17 хоног үргэлжлэх бол паралимпын наадам наймдугаар сараас эхлэх ажээ.
 
Цаг агаарын хэт халалт нь марафон гүйлт болон бусад арга хэмжээнд сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдас албаны хүмүүс дунд байна. Олон улсын тамирчид болон зочдын ая тухтай байдлыг хангах орчин бүрдүүлэх шаардлагатай гэж тэд мэдэгджээ.
 
Байгаль орчны яам, Дэд бүтцийн яам, Токио хотын захиргаа болон бусад холбогдох байгууллагын албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногоос эхлэн уулзаж, авах арга хэмжээг хэлэлцэж байна.
 
Замыг халахаас хамгаалах хучилт тавих, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг агааржуулагчаар хангах, ногоон бүсийг нэмэгдүүлэх боломжийг тэд судалж байна.
 
Наранд цохиулах болон үүнтэй холбоотой өвчний шинж тэмдэгт эрүүл мэндийн яаралтай үйлчилгээ үзүүлэх асуудлыг мөн хэлэлцэж байгаа аж.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг