sonin.mn
БНХАУ-ын Ляонин мужийн Жин Жөү хотын дарга Люй Шинвэй тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар аймагт ажлын айлчлал хийжээ.
Сүхбаатар аймаг, Ляонин муж нь харилцан суурин төлөөлөгчдөө ажиллуулдаг хамтын ажиллагаатай бөгөөд хоёр тал цаашид хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Жин Жөү хотын дарга Люй Шинвэй БНХАУ-ын нутаг дэвсгэрт баригдсан төмөр замыг тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь олон улсын Бичигт боомттой холбох төмөр замын асуудлаар орон нутгийн удирдлага, түүнчлэн холбогдох яамдтай уулзаж, хэлэлцээрт хүрэх зорилготой байгаагаа илэрхийлжээ. 
ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Зүүн үзэмчин хошууны удирдлага Монгол Улсын зүүн гурван аймаг, БНХАУ-ын гурван аймгийн 6 талт уулзалт, үзэсгэлэн худалдааг Зүүн Хатавчийн хилийн боомтод ирэх 7 дугаар сарын сүүлчээр зохион байгуулах санал тавьжээ.
 
Г.Сүхээ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг