sonin.mn
Дорнод аймгийн хэмжээнд оны эхний 4 сарын байдлаар 205 холбогдогчтой эрүүгийн 214 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8,1 хувь өссөн дүн юм. Дээрх хугацаанд гэмт хэргийн улмаас 10 хүн нас барж, 105 хүн гэмтэж хохирсон байна.
Эндээс харахад тус аймгийн хэмжээнд нийгмийн хэв журмын нөхцөл байдал өнгөрсөн оныхоос хүндэрч мэдэхээр байгаа юм. Үйлдэгдсэн гэмт хэргийн байдлыг харахад хүний амь нас хохирсон, бусдын биед гэмтэл учруулсан, хүчин, дээрэмдэх, булаах, зам тээврийн гэмт хэрэг өсч, малын хулгайн хэрэг буурчээ. Мөн архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 1851 хүнийг саатуулсан нь өмнөхөөс буурсан үзүүлэлт ч 6,6 хувь буюу 123 нь эмэгтэй хүн байв.
Дорнодын хувьд жилд дунджаар нийгмийн хув журам зөрчсөн 18-20 мянган зөрчил илрүүлж, 10-12 мянган хүнийг эрүүлжүүлж, цагдаагийн хяналтад авдаг. Гэмт хэргийн нөхцөл байдал бусад аймгуудтай харьцуулахад хүнд талдаа ордог талаар аймгийн Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун ярив.
 
Б.Туяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг