sonin.mn
ШАНХАЙ. /ITAR-TASS/. Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны хууль сахиулах байгууллагууд нэг жилийн дотор хэт давруу үзэлтнүүдийн болон террорист 181 бүлэглэлийг устгасан тухай тус улсын Засгийн газрын мэдээллийн "Тяньшаньван" цахим хуудсанд мэдээлж байна.
2014 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн “Тэргүүн аюул” нэртэй ажиллагааны хүрээнд террористуудын үүр уурхайг устгах өргөн хүрээтэй ажиллагаа явуулах шийдвэрийг гаргажээ. Эрх баригчдын гаргасан мэдээллээс үзвэл, хэт давруу үзэлтнүүдийн байгууллагуудын 96 хувийнх нь үйл ажиллагааг гэмт хэргийн төлөвлөлтийн шатанд нь таслан зогсоосон байна.
 
Хятадын хууль сахиулах байгууллагынхны явуулсан тусгай ажиллагаа нь цогц шинж чанартай байна. Террористуудын толгойлогчдыг илрүүлж, устгахад төдийгүй шашны хэт давруу үзэлтнүүдийн суртал ухуулгатай тэмцэхэд ихээхэн хүчин чармайлт тавьжээ.
 
Д.Жаргал
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг