sonin.mn
Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.
2009 оны есдүгээр сарын 13-наас 2014 оны нэгдүгээр сарын 18-ны хооронд Д.Ганбагана нь 22 удаагийн үйлдлээр, Н.Алтанбаатар нь долоон удаагийн үйлдээр, Г.Төгөлдөр нь дөрвөн удаагийн үйлдлээр,  Б.Сүхбаатар, Э.Сүхбаатар А.Энхсайхан нар тус бүр хоёр удаагийн үйлдлээр, Э.Эрхэмжаргал, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Б.Цогтбаатар нар тус бүр нэг удаагийн үйлдлээр Дорнод аймаг, Дархан-Уул аймаг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс ганцаараа болон бусадтай бүлэглэж орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн билээ.
 
Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх  хэргийг хянан хэлэлцээд  шүүгдэгч Э.Ганбаганад 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял, Б.Сүхбаатарт 3.6 жил, Э.Сүхбаатарт хоёр жилийн хорих ял, Э.Эрхэмжаргалд зургаан сарын баривчлах ял, Г.Төгөлдөрт  2.6 жилийн хорих ял,  А.Энхсайханд  2.6 жилийн хорих ял, Н.Алтанбаатарт хоёр жилийн хорих ял, Г.Гомбодоржид  50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10.1 жилийн хорих ял, Б.Цогтбаатарт 2.6 жилийн хорих ял, Ц.Батжаргалд зургаан сарын баривчлах ялыг тус тус  оногдуулсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Давж заалдах шатны 10 шүүхэд гомдол гаргасныг Давж заалдах шатны  10 дугаар шүүх хүлээн авч хянан хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг