sonin.mn
СТОКГОЛЬМ. /BBC/. Өсвөр насандаа илүүдэл жинтэй байх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсч томрох эрсдэлийг агуулж байдаг тухай Америк, Шведийн эрдэмтдийн судалгаанд дурдаж байна.
Эрдэмтэд эрүүл чийрэг биетэй 240 мянга орчим швед эрэгтэйг 35 жилийн турш ажиглажээ.
 
Илүүдэл жинтэй өсвөр насныханд бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл хоёр дахин нэмэгддэг болох нь эрдэмтдийн хийсэн судалгаа харуулсан байна. Хэт таргалалттай залуу хүмүүст энэ эрсдэл бүр илүү хүчтэй нэмэгддэг аж. Эрдэмтдийн судалгааны дүнг “Gut” сэтгүүлд нийтэлжээ.
 
Америк, Шведийн эрдэмтдийн хийсэн судалгаа таргалалт хорт хавдар үүсэх эрсдэлтэй үнэхээр нягт холбоотой болохыг харууллаа гэж Хорт хавдар судлалын дэлхийн сангийн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.
 
Д.Жаргал
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг