sonin.mn
МУМБАЙ. /Anadolu/. Энэтхэгт хэт халсны улмаас 1100 гаруй хүн амь эрсэджээ. 
Тус улсад одоо хамгийн халуун улирал болж байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт бараг улс даяар цаг агаар хэт халж байна.
 
Өчигдөр нийслэл Шинэ-Дели хотод Цельсийн 46.4 градус, зүүн нутагт нь 47 градус хүрч халжээ.
 
Тус улсын өмнөд нутгийн Андра-Прадеш болон Телангана мужид хэт халсны улмаас хүмүүс амиа алдсаар байна. Албаны хүмүүсийн хэлснээр, хэт халсны улмаас амь эрсдэгсдийн тоо 1100 давжээ.
 
Өдрийн цагаар гэрээсээ гарахгүй байхыг мужийн захиргааны газрууд телевизээр хүмүүст зөвлөж байна.
 
Цаг уурчдын мэдэгдсэнээр, өнөөдөр мөн температур буурахгүй шинжтэй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг