sonin.mn
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Эрүүл мэнд, спортын зөвлөх асан Кюкүшюзан Д.Батбаяр сүүлийн үед төрийн ордоноор үе үе яаруухан орж, ордны хонгилоор сандруухан алхах болов. Хэн хүнтэй хээгүйхэн гар барьж, байдгаараа инээх түүнийг харсан ордны сурвалжлагч хүүхнүүд “Кюкүшюзан хаанаас гараад ирэв ээ. 
 
Түүнийг Ерөнхий сайдын зөвлөх байхад Засгийн газрын хэвлэлийн хүүхнүүд хоёр гарт багтахгүй шахам шүрэн хөөргөөр нь гангарцгаадаг байсан шүү. Мөн ч том хөөрөг байсан даа” гэвэл өнөөх нь “Хөөрөг нь ч аргагүй л том юм билээ. Хакухо аварга бэлэглэсэн гэдэг шүү. Тийм болохоор том байхаас ч аргагүй. 
Харин Кюкүшюзан чинь өөрөө хөөрөгнөөсөө ч томорсон үе бий. 
 
Харин одоо хэнд Эрүүл мэнд, спортын зөвлөгөө өгдөг юм бол. Сүүлийн үед байнга л ордонд байх болсон шүү дээ” гэж байв. Нээрээ ингэхэд Кюкүшюзан Д.Батбаяр маань өнөөдөр хэнд зөвлөгөө өгч байгаа юм бол. Аль эсвэл 2016 оны сонгуулийн бэлтгэлээ базаагаад завгүй харайлгасаар яваа юм болов уу.
 
Эх сурвалж: