sonin.mn
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы "BS Fuji" телевизийн "Prime News" шууд нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ төмөр зам аль чиглэлээр барих талаар байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрээр : 
Нүүрсийг Япон луу авчрахад Төмөр зам авчрах ёстой. Сибирээр дамжаад Владивостокоор дамжиж, эсвэл Ражинаар Япон луу авчрана. Эсвэл Хятадаар дамжуулаад Тяньжин, Чиндао, Дайлан гэх зэрэг боомтоос Япон луу авчрана. Ерөнхийлөгчийн хувьд Монголын ашигт малтмалыг Япон луу явуулах замыг юу гэж бодож байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд Ц.Элбэгдорж :
 "Ер нь Монголоос ямар нэг бүтээгдэхүүн авбал нэг бол Оросоор, нэг бол Хятадаар дамжина. Тэгэхээр бидний зорилго бол энэ хоёр оронтой дамжин өнгөрөх тээврийн гэрээ хийх явдал байгаа юм. Энэ нь тодорхой зардал гаргана. Монгол улсын хувьд бол энэ 2 улсыг тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхийг хүсдэг. Ноднин 9-р сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчилсан.Энэ үеэр дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан. Одоо нарийвчилсан хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Мөн ноднин болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын удирдагчдын уулзалт анх удаа болсон. Энэ үеэр Монголд тодорхой хөнгөлөлт үзүүлэх асуудлыг ярьсан. Юуны өмнө ярьж байгаа төмөр зам бол Тавантолгойн нүүрсний ордоос урагшаа тавих тухай ярьж байна. Мөн зүүн тийш явах  1300 км төмөр замыг барих юм. Япон луу гарах зам нь аль аль нь байсан дээр гэж үзэж байгаа. Хоёр гарц байх юм бол хоёуланг нь өрсөлдүүлж болно. Нэгэн дээр нь асуудал үүсэх юм бол нөгөөг нь ашиглана.  Хойд Солонгосын боомтыг ашиглах явдал бол бодитой. Би тус улсад айлчилж, энэ талаар ярьсан." хэмээн хариулжээ.
 
 
Э.Мягмардорж