sonin.mn
Өнөөдөр 14 цагт хуралдах МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар тус бүлгийн гишүүдийн асуултад хариулт өгөхөөр болжээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонссон. Гэхдээ уг асуудлыг хаалттай хуралдсан учраас одоогоор хэвлэлийнхэнд ч тодорхой мэдээлээгүй байна. Гэхдээ уг асуудал болон Дубайн гэрээтэй холбоотой мэдээллийг Ерөнхий сайд хоёр долоо хоногийн дотор тус байнгын хороонд хийхээр болсон гэж эх сурвалж мэдээллээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг