sonin.mn

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 - ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж,  93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний  нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн  хугацаа 05 сарын 25-нд дууссан ч  нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.