sonin.mn
БРЮССЕЛЬ. /BBC/. Ирэх хоёр жилд Итали болон Сирид газардах Сири болон Эритрейн орогнол хүсэгч 40 мянган иргэнийг хүлээж авахыг Европын Холбооны /ЕХ/ гишүүн улсуудад Европын Комисс /ЕК/ уриаллаа.
ЕК лхагва гарагт ийм санал дэвшүүлсэн байна.
 
Уг саналд, ирэх хоёр жилийн хугацаанд орогнол хүсэн Итали болон Грект хүрэх цагаачдыг хүлээж авахыг гишүүн улсууддаа уриалжээ. Гишүүн улс бүрийн хүн ам, эдийн засгийн түвшнийг харгалзан цагаачлалын квотыг тогтоох аж.
 
ЕК-ны саналд тусгаснаар, НҮБ-ын дүрвэгчээр бүртгэсэн, Ойрхи Дорнод болон өөр улсуудын иргэн 20 мянган хүнийг ЕХ-ны улсууд ирэх оны эцэс гэхэд хүлээж авна.
 
Цагаачид болон дүрвэгчид тээвэрлэж явсан завь, хөлөг онгоцууд Газрын Дундад тэнгист живсний улмаас хүний амь эрсэдсэн хэрэг удаа дараа гарсантай холбоотойгоор  ЕК ийм шийдвэр гаргалаа.
 
ЕХ энэ саналыг ирэх сард болох дээд хэмжээний уулзалтынхаа үеэр батлахыг зорьж байна.
 
Гэхдээ ЕХ-ны гишүүн олон улс дүрвэгчдийг хүлээж авахыг эсэргүүцэж байгаа юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг