sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /NHK/. Энэтхэг даяар цаг агаар хэт халж, температур Цельсийн 40 градусаас давсан хэвээр байна.
Улсынхаа ард иргэдэд өдрийн цагаар гэрээсээ гарахгүй байхыг албаны хүмүүс зөвлөж байна.  Мөн өвчтөнүүдийн тоо нэмэгдэж болзошгүй учир тэднийг эмчлэхэд бэлтгэлтэй байхыг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад албаны хүмүүс үүрэг болгожээ.
 
Лхагва гарагт нийслэл Шинэ-Дели хотод температур Цельсийн 46.3 градус хүрч нэмэгдсэн аж.
 
Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш болон Телангана мужид сүүлийн хоёр долоо хоногт хэт халсны улмаас цус харваж, шингэний дутагдал орсноор 1200 гаруй хүн амиа алджээ.
 
Г.Доржханд
 
 
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг