sonin.mn
АДДИС-АБАБА. /ANADOLU/. Этиопийн Афар мужаас эртний хүний шинэ төрөл зүйлийн чулуужсан яс олдсон гэж судлаачид мэдэгдлээ
3.3-3.5 сая жилийн тэртээд хамаарах эрүү болон шүдний ясыг судлаачид олжээ.
 
Чулуужсан ясны талаарх судалгааны дүнг шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.
 
Шинэ төрөл зүйлийг “Australopithecus deyiremeda” гэж нэрлэжээ. Энэ нь Афарын хүмүүсийн ярьдаг хэлээр “ойрын хамаатан” гэсэн утгатай үг аж.
 
Эртний хүний эдгээр чулуужсан яснууд нь дөрвөн хүнийх бололтой. Тэд мич болон хүний аль алиных нь шинжийг агуулсан хүмүүс байжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг