sonin.mn
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн хоёр гишүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн тул нэр дэвшүүлэхийг урьж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшүүлэх эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон ажил олгогчийг төлөөлсөн хоёр гишүүний нэрийг дэвшүүлж, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд 2015 оны 06 дугаар сарын 10-ны дотор материалаа яаралтай ирүүлнэ үү.
 
Нэр дэвшигч тус бүр дээр дараах материалыг бүрдүүлнэ:
 
Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэгч тухайн байгууллагын албан бичиг, тогтоол, шийдвэр
Нэр дэвшигчийн анкет
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
 
 
                                        Улсын Их Хурлын Тамгын газар