sonin.mn
ТОКИО. /NHK/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын хэлэлцээнд оролцогч улсуудын засгийн газрын албаны хүмүүс болон судлаачид Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх симпозиумыг зохион байгууллаа. Гэхдээ уг форумд Умард Солонгос төлөөлөгчөө оролцуулсангүй.
“Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны хэлэлцээ” форумыг АНУ-ын Калифорнийн их сургууль бараг жил бүр ивээн тэтгэдэг юм. Уг форумыг сүүлийн ес орчим жилд анх удаа Токио хотод зохион байгуулсан нь энэ аж.
 
Пүрэв гарагт болсон симпозиумд Япон, АНУ, Хятад, Өмнөд Солонгос болон Оросын  засгийн газрын 50 орчим албаны хүн болон дипломат харилцаа ба аюулгүй байдлын судлаач оролцжээ.
 
Умард Солонгос ямар ч тайлбаргүйгээр уг уулзалтад оролцохоос  татгалзсанд маш их харамсч байна гэж Калифорнийн их сургуулийн Хятадын улс төр судлаач, профессор Сьюзан Ширк хэлсэн байна.
 
Оролцогчид Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцжээ.
 
Умард Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин амжилттай туршсанаа саяхан мэдэгдсэн билээ.
 
Тус улсын цөмийн хөтөлбөр улс орнуудын хэлэлцээний гол сэдэв байсаар байна.
 
Г.Доржханд
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг