Нийслэлийн удирдлагууд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо "Цайз хотхон" төслийн талбар, тус дүүргийн 27 дугаар хороо "Дарь Эх хотхон" төслийн талбарын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Уулзалтад Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектур О.Одбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар оролцож гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид ажлаа хэрхэн явуулах талаар санал солилцож, иргэдийн асуултад хариулт өглөө.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо нь 228.79 га нутаг дэвсгэр, 2800 өрх, 10404 хүн амтай юм. Тус хорооны 175 өрх, 717 хүн Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ илэрхийлж бүлгээрээ газраа барьцаалж зээл авч "Цайз хотхон" төслийн талбарт хамрагдахаар болжээ. Уг төслийн талбар нь 12 га нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд 184 нэгж талбартай юм. "Цайз хотхон" төслийн талбарын газар өмчлөгч, эзэмшигчдийн 180 буюу 97.8 хувь нь асуулга бүхий судалгаанд хамрагджээ. Уг судалгааны тайланд үндэслэн эхний ээлжийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөр 610 айл орон сууц, 72 айл таун хаус, 111 айл амины орон сууц барих бололцоотой гэж үзэж байна.
Дараагийн нэг байршил нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны "Дарь Эх хотхон" төслийн талбар юм. Энэ нь 255 өрх, 1011 хүн ам, 16 га газар, 255 нэгж талбартай. Эхний ээлжийн төлөвлөлтөөр 1106 айлын нийтийн орон сууц, 166 айлын таун хаус, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хорооны байр, соёлын төв, худалдааны төв, инженерийн барилга байгууламж, ногоон байгууламж, спортын талбайг барихаар төлөвлөж байгаа юм.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Юуны өмнө Та бүхэн Гэр хорооллын дахин төлөвлөлт, Гэр хороолын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ хоёр бол хоорондоо ондоо зүйл юм шүү. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол иргэд газраа чөлөөлж, барилга бариулсныхаа дараа эргэн ирж, орон сууцандаа орох юм. Харин газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа бол сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барихад иргэд дундаасаа хандивын газар гаргаж өгөх, өөрөөр хэлбэл 10 айл хашааны газраа барьцаалаад зээл авах юм. Бид нэг айлын хашааны газарт зээл өгөхгүй гэсэн зарчмыг баримталж байгаа бөгөөд иргэд хоорондоо тохиролцож заавал бүлгээрээ зээл авна. Мөн Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд баригдаж байгаа барилга 5 давхраас илүү байж болохгүй. Хотоос өгсөн зургийн даалгавар, техникийн нөхцөлийн дагуу биш л бол зээл олгохгүй гэсэн шалгуурыг тавьж байгаа юм. Иймээс Та бүхэн хоорондоо сайтар тохиролцож, тавигдсан шалгуурын дагуу бүх зүйлийг хийх нь чухал юм шүү" гэлээ.
Харин иргэд маш том бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлж, бидний хүсэн хүлээсэн тохилог, цэвэр цэмцгэр, аюулгүй орчин удахгүй бүрдэнэ гэдэгт итгэж байгаагаа уламжлаад уг ажлыг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Үүлэнбаатар 2012 оны орон нутгийн сонгуульд онцгой ялалт байгуулсан явдал бол иргэдийн хашааны газрыг үнэд оруулж тав тухтай орчин бүрдүүлэх тухай л байсан. Иргэд ч маш их дэмжсэн. Тэр үед тэрээр хоосон хашааны газар чинь л сая долларын үнэтэй болно шүү. Учир нь нийслэлээс дэд бүтцийг нь хийгээд өгнө. Тэр үед танай хашааны газар тийм үнэ цэнэтэй болно. Манай гэр хорооллынхон баячуудын амьдардаг орчин болж солигдох болно гээд л хоолойгоо сөөтөл шүлсээ үсчүүлсэн дээ. Ард иргэд ч их таатай хүлээж авсан. Гэтэл хотын дарга болосныхоо дараа амнаасаа буцаж гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт хийж орон сууцжуулна гэх болсон. Тэгснээр барилгын бизнес цэцэглэн хөгжих нь тодорхой болсон. Харин нөгөө их үнэд хүрнэ гээд байсан хашааны газар нь их л сайндаа 120-130мкв орон сууцаар сольвол зол болсон. Сая доллар одоогийн ханшаар бараг 2 тэрбум төгрөг. Гэтэл 120-130 мкв орон сууц их л бодож мкв нь 2 сая гэвэл 240-260 сая л хүрэх бололтой. Энэ тэгээд ариун явдал уу.
Tanai MANgaruudiig tor barij baih ued bol ger horoolliinhon hashaagaa 10 sayar zarah geed chaddagguil baisan yumdaa ! Deern ter oron suuts bairand oroh ene ter tuhaid bol buur moroodohch heregguil bsan bizdee ! Ter ued tegeed tiim ariun baisan hereguu ain ! Urd ger horoolliin hashaa baishing 20-n sayar zarah gevel baragl chi eruuluu gedeg bsan bol odoo oron suutsaar solie gehleer deereesn mongo nemj og buur deern Uls torjuulen Uul baatariig eldeveer zuhej zanaj bgaa n tegeed ariun yvdal ymuu ! MANgaruudaa ochigdorhon ymarshuuhan orovdoltei niigmiin dood davhargiinhan bsnaa onoodor bitgii martaldaa ! Yagl sotsializmiin ued kola uuj jins omsch huvidaa mashintai boloh tuhai moroodojch uzeegui garuud ardchilal garsnaas bolood yduurchihlaa sotsializiin ued saihan bjee gej erguutej munhagladag shigl yum boloh ymaa neeree
Муусайн луйварчид Эд нарт хуурагдан луйвардуулж байгаа манай иргэдийн ухамсар дэндүү дорой байнаа Одоо ухаарах цаг болсон шүү хүмүүсээ Бидний өмч зөвхөн газар л байгааш дээ түүнийгээ өчнөөн өрөнд орж цементэн ханаар солих хэрэг байна уу Газар дээрээ хауй бариулаад өрөнд орвол дээргүй юу Ядахдаа эрүүл орчинд амьдрана шүү дээ Луйварчдыг баярлуулж баяжуулахаа больмоор байнаа Аргаа барахдаа дахин төлөвлөлт нэр дор луйвараа хийж байна шүү Монгол гэр маань бидэнд хэзээ ч хоцрогдохгүй гадаадынхан жиж том байшингаа модоор бариад амьдарч байна Тэгвэл бид нар чинь гэрээ ч байшингаа ч бариад газар дээрээ сайхан амьдарч болно Давуу тал байнаш дээ Ард иргэдийн газрыг луйвардахаа болъёооооооооооболий