sonin.mn
Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хорооныхон шүүхэд албан ёсоор хандсан байна.
МЧБХ-г хугацаандаа хийгээгүй Их хурлаа хуралдуулж, холбооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаантай асуудлаа цэгцэлж, удирдлагаа сонгуулах зорилгоор холбоондоо шаардах бичиг хүргүүлсэн ч уг санаачилга ямар ч үр дүнд хүрээгүй гэж тэд үзэж байна. Иймд Түр хороо тус асуудлаар шүүхэд хандахаар болжээ.
 
Түр хорооныхон Их хурал хугацаандаа хуралдаагүй тухай болон одоогийн холбооны бүтэц, удирдлага албан ёсны мөн эсэх, 2013 онд МЧБХ-ны үүсгэн байгуулагчдын хурал хуралдаж, холбооны дүрмийг өөрчилсөн нь хууль зөрчсөн эсэх зэрэг асуудал болон санхүүгийн зарим тоо баримттай холбоотой асуудлыг шүүхэд хандах гол үндэслэл гэж байгаа юм.
 
Д.Өлзий