sonin.mn
РАБАТ. /ITAR-TASS/. Авлигын улмаас Африкийн орнууд жил бүр 60 тэрбум доллар алддаг тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүс нутгийн товчооны захирал Абдулай Мар Диейе Сенегал улсын нийслэл Дакар хотод болж буй авлигатай тэмцэх асуудлаарх бага хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.
 
“Авлигын улмаас Африк тив жил бүр 60 тэрбум доллар буюу ДНБ-ий 4 хувьтай тэнцэх мөнгийг алддаг. Санхүүгийн энэ урсгал тус тивээс өөр бүс нутгууд руу гарч байна” гэж тэрбээр онцлон дурдсан байна.
 
Бага хурлын үеэр төлөөлөгчид санал бодол, туршлагаа солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, янз бүрийн салбарт авлигатай тэмцэхэд чиглэсэн санаачилгуудыг боловсруулна.
 
Форумд оролцогсод авлигын түвшин өндөр хэвээр байгаа Африкийн орнуудын шүүх тогтолцоог бэхжүүлэхэд тодорхой арга хэмжээ авах асуудалд гол анхаарлаа хандуулна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг