sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр болон “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгынхаа хүрээнд өнөөдөр Төрийн ордны “А” танхимд 12 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
 
Төрийн тэргүүний зүгээс Улстөрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд үзэл баримтлалынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон байна.
 
Ерөнхийлөгч өмнө нь санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийнхээ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байсан удаатай. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулиудаас хэд хэдэн хуулийг парламент батлаад байгаа бөгөөд Шилэн дансны тухай хууль гэхэд энэ жилээс эхлэн амьдрал дээр хэрэгжиж эхэлсэн юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг