sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ANADOLU/. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Бангуй хотод хүүхдүүд НҮБ-ын энхийг сахиулагчдын бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл НҮБ-д очжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дужаррик мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Гадаадын цэргүүд хүүхдүүдийг хүчирхийлсэн гэх мэдээлэл энэ сарын 19-нд бидэнд ирсэн бөгөөд энэ хэрэгт аль улсын цэрэг холбогдсоныг дараа өдөр нь мэдэгдсэн” гэжээ.
 
Гэхдээ хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгт аль улсын цэргүүд холбогдсоныг Дужаррик дэлгээгүй байна. Хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд өнгөрсөн болон энэ онд ийм хэрэг гарсан гэж л тэрбээр мэдэгдсэн байна.
 
“Хэрвээ энхийг сахиулагчид ийм хэрэг үйлдсэн нь тогтоогдвол энэ нь НҮБ-ын зарчмууд болон энхийг сахиулагчдын ёс зүйн журмуудыг ноцтой зөрчсөн хэрэг болно” гэж тэрбээр хэлсэн аж.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг