sonin.mn
Монгол Улсын ШУА, Япон улсын Каназавагийн их сургуулийн хооронд биологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаа өнөөдөр ШУА дээр боллоо.
 
  Санамж бичигт Монголын талаас ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч,  академич Д.Рэгдэл, МУИС-ийн Урлаг соёлын Их сургуулийн декан Баяртогтох, Япон улсын талаас Каназавагийн их сургуулийн Эмнэлгийн сургуулийн декан Шуичи Каеко, мөн сургуулийн Хавдар судлалын эрхлэгч Масанобу Ошима нар гарын үсэг зурсан юм.
 
 Мөн энэ үеэр Япон улсын Каназавагийн Их сургуулийн профессор Сейши Мураками, профессор Шуичи Кенеко нарыг Монгол улсад өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, молекул биологийн судалгааны түвшинг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин гардуулан өгсөн юм.