sonin.mn
“Нийгмийн хөгжилд залуусын сайн дурын оролцоо” сэдэвт чуулганд оролцохоор АНУ-ын Виржиниа хотын гал сөнөөгчид нийслэл хотод ирлээ.
Нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй гишүүдээс бүрдэх тус багийнхан Японы Фүкүшимагийн Атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн дараа аврах үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Непалийн газар хөдлөлтөөр олон хүний амь аварч, 22 цагийн турш нурангид даруулсан дөрвөн сартай хүүг эсэн мэнд олсон юм. Тэд энэ чуулганд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж, Монголд ирсэндээ баяртай байгаагаа хэлж байна. Чуулга уулзалтын хүрээнд орон орны сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчид нийслэлээр аялж, мод арчлан, тарьж, эко ажил хийхээс гадна Монголын түүх, соёлтой танилцах юм. Түүнчлэн энэ үеэр “Монголын сайн дурынхны тухай” хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Энэ чуулга уулзалтад Зүүн хойд Азийн зургаан орон, олон улсын байгууллага болон Монголын төр, нийгэм, залуучуудын төлөөлөл 200 гаруй залуус оролцохоо мэдэгдээд байгаа аж.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг