sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Умард Солонгосын өдөөн хатгалгын эсрэг тактик боловсруулах цэргийн томоохон хамтарсан сургуулийг Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин болон тэнгисийн явган цэрэг ирэх долоо хоногт хийх гэж байна. Энэ тухай тус улсын Зэвсэгт хүчний бригадын генерал Пак Ки Гюн мэдээлжээ.
“Анмёнда арлын бүсэд зургадугаар сарын 30-нд эхлэх сургуулилтад 2200 далайчин, тэнгисийн 1500 явган цэрэг оролцоно” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Генералын хэлснээр, 11 өдөр үргэлжлэх сургуулилтад мөн "Токто" десантын хөлөг онгоц, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээр тоноглогдсон “Ижис” эскадрын мина зөөгч онгоцыг оруулаад 23 хөлөг онгоц, 45 нисэх онгоц оролцох ажээ.
 
“Цэргүүд далай тэнгист дайсны өдөөн хатгалгын эсрэг маш олон янзын тактик боловсруулж, Өмнөд Солонгосын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд тусална” гэж Пак Ки Гюн цохон тэмдэглэсэн байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг