sonin.mn
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг хуулийн байгууллага шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад үгүйсгэсэн бол Цагдаагийн ерөнхий газраас тоймтой хариу өгсөнгүй.
 
Ц.Пүрэвдоржийг хуулийн байгууллага шалгаж буйдаа гол нь биш түүнийг албан тушаалаа өгөхийг шахаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, сонгуулийн өмнө энэ байгууллагын удирдлагыг байндаа оруулж, албан тушаалыг нь булааж, өөрийн хүнээ тавьдаг нь үе, үеийн эрх баригчдын хийдэг мэх гэдэг нь тодорхой болсон.
 
Ц.Пүрэвдорж нь өмнөх Засгийн газрын үед томилогдсон экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн. Тиймээс ирэх сонгуулийн үеэр Ардчилсан намын одоогийн удирдлагууд өөрийн хүнээ ажиллуулахын тулд албан тушаалыг нь авах гэж оролдож байгаа бололтой.
 
Шат, шатны сонгуулиар хийдэг луйвар булхайг бүртгэлийн байгууллагаар дамжуулж гардан зохион байгуулдаг нь албан болон албан бус баримтаар ил болсон. Иймд ирэх сонгуулийн өмнө УБЕГ-ын удирдлагыг солих нь тодорхой үйлдэл юм.
 
М.Цэцэг
Эх сурвалж: