sonin.mn
Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг 2004 оны сонгуулиар Баянгол дүүрэгт далаар нь цэвэр тавьчихаад цойлон гарч ирж байсан “Тумбааш”-ын Б.Батбаатар сүүлийн үед төрийн ордноор гүйдэлтэй болоод байгаа. 2004-2008 онд УИХ-ын гишүүний суудалд заларсан “Тумбааш” Б.Батбаатар сүүлийн хоёр ч сонгуульд бараа сураггүй ялагдал хүлээсэн.
 
Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн намдаа 50 сая төгрөгөө хамгийн түрүүнд тушаасан ч сонгогчид түүнд “Үгүй” гээд халгаагаагүй. Х.Чойбалсангийн чонон дахыг таван сая төгрөгөөр худалдан авч хийморио сэргээгээд ч “Тумбааш”-ын эзний УИХ-д суух хоногийн тоо гүйцсэн бололтой.
 
2012 оны сонгуулийн өмнөхөн олон фракциудынхаа тэмцлийг яая гэж байсан АН-д хамгийн отгон “Мөнх тэнгэр” хэмээх фракцыг байгуулж, 1970-аад оныхныг араасаа дагуулна хэмээн тооцоолж байсан ч төдийлөн амжилт олоогүй Б.Батбаатар өчигдөрхөн төрийн ордонд морилж, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржтой ямархан нэгнийг их л нухацтай нэлээн удаан ярилцав. 
 
Чингэлтэй дүүргийн АН-ыг нэг хэсэг толгойлсон “Тумбааш” Б.Батбаатар магадгүй 2016 оны сонгуульд тоосоо өргөхөөр одооноос нүр сүв ажиглаж, сураглаж яваа ч байж болзошгүй. Харин АН, УИХ-ын дарга З.Энхболдтой аль хэр харилцаатай вэ гэдгээс нь Б.Батбаатарын хувь заяа тодорхойлогдох нь дамжиггүй юм. 
 
Эх сурвалж: