sonin.mn
Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран өнөөдөр 10.00 цагаас Чингис хаан олон улсын нисэх буудалд өдөрлөг зохион байгуулж байна. 
 
 Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулж буй “Мансууралгүй ирээдүй” сэдэвт үйл ажиллагаа бүтэн өдөр үргэлжилнэ. Энэ үеэр нисэхийн хил, гаалийн шалгалтаар илрүүлсэн хар тамхины хэрэгтэй холбоотой баримт, үзлэгийн арга барил, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн болон ТББ-ын мэргэжилтэн, судлаачдын зөвлөлгөөг иргэдэд өгч байгаа юм.
 
Мөн хар тамхитай тэмцэж буй талаар цагдаа, хил, гаалийнхан яриа таниулга хийх бол хар тамхи хэрэглэгчдийг эмчлэн эдгэрүүлэх талаар хийж буй ажлаа эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. "Мансууралгүй ирээдүй" сэдэвт өдөрлөгт иргэд идэвхтэй оролцож байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг