sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. “Бостон-2013” марафоны үеэр дэлбэрэлт үйлдсэн чечень гаралтай залууд АНУ-ын Холбооны улсын шүүх цаазын ял оноолоо. Бостон хотын холбооны дүүргийн шүүх АНУ-ын иргэн болсон Жохар Царнаевт лхагва гарагт цаазын ял оноосон байна.
 
21 настай түүнийг 30 зүйл анги, тэдгээрийн дотор, үй олноор нь хөнөөх зэвсэг ашигласан хэргээр ялласан юм.
 
2013 оны Бостоны марафоны барианы шугамын ойролцоо тэрбээр ахынхаа хамт хоёр тэсрэх төхөөрөг дэлбэлсэн хэрэгт буруутгагдаж байгаа билээ. Дэлбэрэлтийн улмаас гурван хүн, тэдний дотор найман настай хүү амь үрэгдсэн юм. Мөн зугтаж байхдаа цагдааг буудан хөнөөсөн хэргээр түүнийг ялласан.
 
Цаазын ял оноохын өмнө, дэлбэрэлтийн улмаас гэмтэж бэртсэн хүмүүс болон тэдний ар гэрийнхэн Царнаевыг шүүмжилжээ. Тэдний нэг нь түүнийг "жигшмээр хэрэг хийсэн" гэсэн бол өөр нэг хүн “Царнаевын хийсэн хэргийн улмаас амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, зовлонд нэрвэгдээд байна” гэжээ.
 
Харин Царнаев уг халдлагыг үйлдсэндээ гэмшиж байгаагаа анх удаа шүүх хурлын үеэр илэрхийлж, уучлалт гуйсан байна. Цаазын ял хэтэрхий хатуу байна гэсэн үндэслэлээр Царнаевын өмгөөлөгчид давж заалдахаар төлөвлөж байгаа аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг