sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхиийлөгч Барак Обама барьцааны шинэ бодлогоо танилцууллаа. Барьцаалагчдад барьцааны мөнгө өгөхийг оролдсон барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэнд ял шийтгэнэ гэж сүрдүүлэхгүй байхыг АНУ-ын засгийн газарт Ерөнхийлөгч Обама үүрэг болгожээ.
 
Уг бодлогод өөрчлөлт оруулснаа Обама өчигдөр Цагаан ордонд танилцуулсан байна. Гэхдээ түүний засаг захиргаа “Барьцааны мөнгө “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг санхүүжүүлж, АНУ-ын иргэдийг хүний хулгайд илүү өртөхөд хүргэнэ” гэсэн байр суурьтай хэвээр байна.
 
Тус бүлэглэлийн босогчид Жеймс Фоли болон АНУ-ын бусад иргэнийг хөнөөсөн билээ. Барьцаалагчдад мөнгө өгвөл ял шийтгэнэ гэж Засгийн газар анхааруулсан гэж хайртай хүмүүсээ суллуулахын төлөө барьцаалагчдад өгөх мөнгө босгохыг оролдож байсан барьцааны хүмүүсийн ар гэрийнхэн мэдэгдэж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг