sonin.mn
Засгийн газрын хуралдаанаар “Мон-Атом” ТӨХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-тай хамтран “Мон-Чех Ураниум” ХХК байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн.
 
Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмших юм байна.
 
"Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуулын салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.
 
Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олголоо.
 
Цөмийн энергийн газар татан буугдсанаар дээрх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэсэн. Ингэснээс Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компани байгуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл эхлэв.