sonin.mn

Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын ахмадын холбоо, Монголын ахмадын спортын холбооноос хамтран Ахмадын спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.

Ахмад тамирчдын амжилтыг ахиулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, олон улсын тэмцээнд өрсөлдөх ахмад тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тус тэмцээн ширээний теннис, шатар, кросс гүйлт, гольф, талбайн теннис гэсэн таван төрлөөр болох юм байна.