sonin.mn
Үндэсний сур харвааны өсвөр болон насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болж 2015 оны шилдгүүдээ тодруулжээ.
Энэ жилийн УАШТ-д нийт 22 байгууллагын 88 багийн 360 гаруй харваачид оролцож 35 багц медалийн төлөө цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
 
Тэмцээн хасаа болон хана харвааны төрлөөр болж дүнгээ гаргахад насанд хүрэгчдийн хана харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн "Хангарьд" спорт клубын харваач Э.Ганчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд "Хот монгол" группын харваач Н.Өлзийханд, хасаа харвааны эмэгтэйчүүдийн ангилалд "Хангарьд" клубын тамирчин Ш.Энхтуул нар түрүүлжээ.
 
Тэмцээний нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид түрүүлсэн бол Орхон аймгийн баг дэд байр эзэлжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг