sonin.mn
БЭЭЖИН. /ВВС/. Хулгайгаар хил нэвтрүүлсэн 100 мянга гаруй тонн махыг Хятад улсын холбогдох албаны хүмүүс хураан авчээ. Хураагдсан махны нэг хэсэг нь 40 гаруй жилийн настай аж.
 
3.483 тэрбум долларын үнэ бүхий хөлдүү махыг албаны хүмүүс улс даяараа шалгалт хийхдээ хураан авсан байна. “Агуулахын хаалгыг онгойлгомогц л үмхий үнэртэж, би огих шахсан” гэж 800 тонн махыг хураан авсан Хунань мужийн албаны хүн хэлжээ.
 
БНХАУ-д стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хүнсийг хадгалж байгаа нь гол тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Тус улсын төрийн мэдлийн “China Daily” сонины мэдээлснээр,” Вьетнамтай хиллэдэг, өмнөд нутгийн Гуанси мужийн албаны хүмүүс 1970-аад оны үед хамаарах махыг хураан авсан аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг