sonin.mn
Нийслэлд гал түймрийн зургаа, орон нутагт гал түймрийн гурван дуудлагатай байлаа. Үүнд: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Буянт-Ухаа”-гийн 19 дүгээр гудамжийн 676 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 08:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 9 албан хаагч,
 
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Зүүн сэлбэ”-ийн 4 дүгээр гудамжийн 27 тоотод иргэн Д-н 5 ханатай гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 13:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
 
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөрс” худалдааны төвийн хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 16:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
 
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 7 дугаар гудамжийн 197 тоотод иргэн О-н байшин, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 16:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 11, 26 дугаар ангийн 10 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны “Малчин”-ы 2 дугаар гудамжийн 119 тоотод иргэн Ц-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 19:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
 
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 1 дүгээр гудамжийн 44 тоотод иргэн О-н автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
 
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт иргэн П-н “Хьюндай Старекс” загварын бага оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 04:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч ажилласан байна.