sonin.mn
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн институтаараа дамжуулан, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн, үүнийгээ зогсоохыг шаарджээ.
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
 
 
Шаардлага хүргүүлэх тухай
 
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т заахдаа "Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан. нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн" гэж заасан
 
Хүний эрхийн үндэсний комисс, төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгаа, дүгнэлтүүд, тэднээс надад тавьсан хүсэлтүүдийг харгалзан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015.5.8-нд санаачлан 2015.6.4-нд УИХ-д өргөн барьсан.
 
Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэн дэмжиж. 2015.6.16-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж, дэмжигдээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хагсаалтад орсон байсан.
 
Харин 2015.6.17-нд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц Энхтүвшин УИХ-ын дарга З Энхболдод албан бичиг хүргүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад байсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасаж, хэлэлцүүлгийг зогсоогоод байна.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэж заасныг Та анхааран үээж, энэ үйлдлээ залруулж УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг саадгүй явуулна гэж найдаж байна.
 
Хүндэтгэсэн :
 
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                  Н.АЛТАНХУЯГ