УИХ дахь АН-ын бүлгээс Хамтарсан Засгийн газар байгуулах үед МАН-ын бүлэгтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэх талаар мэдээлэл хийсэн. Энэ талаар өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.
АН-аас МАН-ыг Засгийн газраас гаргах тухай албан ёсны мэдээлэл ирээгүй. АН-ын бүлгийн дарга МАН-ын гишүүд төрийн үйл ажиллагааг гацааж байна, орон нутагт явж байгаа гишүүд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн гэсэн мэдээлэл хийсэн. Энэ бол худал гүтгэлэг юм. МАН-ын бүлэг 2014 онд хамтарсан Засгийн газарт орохдоо “Засгийн газарт орсон ч гэсэн хууль зөрчсөн, Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх зүйлсийг хаацайлахгүй” гэдгээ хэлсэн.
Мөн МАН хамтарсан Засгийн газарт орсон үеэс хойших хариуцлагыг хүлээнэ. Тэрнээс өмнөх буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа, хариуцлагыг бид бүлээхгүй гэдгээ илэрхийлсэн хэмээн Ж.Мөнхбат мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “МАН төрийн үйл ажиллагааг гацаагаагүй. МАН олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр богинсгох, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санаачлага гаргаж, УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч өнөөг хүртэл хэлэлцээгүй байна.
Тавантолгой нүүрсний ордыг хөгжүүлэх төлөвлөгөө байна. МАН-ын бүлэг УИХ-ын даргын зөвлөлд уг тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хүргүүлсэн. Харамсалтай нь энэ асуудал АН-ын бүлэглэлүүдийн эрх ашгийн “зодоон”-оос болж гацаж байна. МАН Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дэмжээгүй.
Энэ хууль “цагаан захтанууд”-ын буюу хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг хамгаалах заалт оруулсан байсан. Гэтэл энэ хуулийг долоо хоногийн дотор эгүүлэн өргөн барьсан байна. Энэ бүхнээс хэн төрийн ажлыг гацааж байгаа вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа гэж бодож байна” гэлээ.
Түүнчлэн, “АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар дарга МАН-ын бүлэг Шинэчлэлийн Засгийн газрын Чингис, Самурай бондын өрийг ихээхэн сөхөж байна гэсэн мэдээлэл хийсэн. Энэхүү бондын хөрөнгө улс оронд ямар үр ашиг авч ирсэн талаар МАН яриагүй. Харин АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд “Цэнзуургүй яриа” нэвтрүүлэгээр орохдоо “Дээрх хоёр бондын хөрөнгөөр нүдэнд харагдах, гарт баригдах ажил хийгээгүй. Ганцхан нисэх онгоц л худалдаж авсан” гэж ярьсан.
Өөрөөр хэлбэл, АН-ын дарга өөрөө энэ дүгнэлтийг гаргаж ирсэн. Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орсон. Чингис, Самурай бондын хүүнд 113 дунд сургууль 300 гаруй цэцэрлэг барих хэмжээний мөнгийг нэг жилд төлж байгаа. Өнөөгийн Засгийн газар дахин бонд босгож, өрийг өрөөр дарахаар хичээж байгаа.
МАН хууль бус үйл ажиллагааг хэзээ ч дэмжихгүй. Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх бүхнийг бид эсэргүүцэх болно. Одоо голлох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг дандаа л АН-ын гишүүд ахалж байгаа.
Тухайлбал, Тавантолгой төслийг Л.Эрдэнэчимэг, Үндсэн хуулийн ажлын хэсгийг Н.Батбаяр, Сонгуулийн хуулийг Р.Бурмаа ахалж байгаа. Тиймээс МАН-ыг Засгийн газраас гарах бол улс төрийн “шоу” юм. Тиймээс АН-ын бүлэг “шоу”-гаа зогсоож, Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Намын дээр Монгол Улсын эрх ашиг байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Tanai nam 20 jil tor barihadaa yu hiisiin. Muusain hudalch gahainuud. Odoo bolnoo. 20 jil hiij chadaagui bj odoo hiine gej yu yriad bnaa. Nadaasaa door teneguud
Hudlaa chaahaa bolioochee hogiin tsunk barigch huduunii mal
munhbbat gedeg ene nuhur er ni hen be.namiin tuluu ajilldag gar mun bnashde.Munhbataa chamaig bolon tanai namiig mongol ulsiig hugjuulne gevel gonjiinjoo.bas neg suudal gorilson nuhur gedgiig chin ard tumen medeh baihaa.AN-n durakuudaa hun shig l bgaarai.hujaa bolchihwoo .
ene neg gamshig bna