АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жи Пи Морган” банкны Засгийн газартай хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силиконтой уулзлаа. “Жи Пи Морган” банк бол АНУ-ын анхны томоохон арилжааны банкуудын нэг юм.
Хөрөнгө оруулалт ялангуяа, бондын зах зээл дээр голлох үүрэгтэй тус банк манай улстай Чингис бондыг гаргахад хамтарч ажилласан бөгөөд Хөгжлийн банкны рейтингийг тогтооход зөвлөгөө өгч ажилласан.
Ерөнхий сайд тус банктай хамтран ажилласан үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид олон тодорхой асуудлууд дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан, ноолуурын салбарын санхүүжилтын асуудлыг АНУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх талаар санал солилцлоо.
АНУ нь дэлхийн хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болдог. Тиймээс талууд Монгол улсад гадны тэр дундаа АНУ-аас их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар ярилцлаа. Тодруулбал, хөрөнгө оруулалтын сан хамтарч байгуулах, АНУ-ын төрийн зарим санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкны зүгээс босгох гээд цаашдын хамтын ажиллагаа ирээдүйтэй харагдаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон юм. “Жи Пи Морган” банк нь дэд бүтэц, уул уурхай болон ноолуур зэрэг бусад салбарт хөрөнгө оруулахыг сонирхож буй юм байна.
“Жи Пи Морган” банкны захирал Дайнел Силикон манай улсад тус банкнаас шууд болон шууд бус, бондын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Бидэнд том зз нээгдэнэ Болоошд Сайханбилэг айлчлал
Монгол Улсын Ерөнхий сайд болсон Сайханбилэг гуай зүгээр суудгүй хүн юм аа даа суусан газраасаа шороо атгана гэж үүнийг л хэлэх бхдаа Амжилт хүсье
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байх биш бусад салбаруудад хүч сорих боломжтой. Тэр дундаа био технологийн салбарт та бүхний тавьсан саналыг судлан үзэж шийдвэр гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.