sonin.mn
ТАЙПЕЙ. /ВВС/. Хятадын анагаах ухаанд хэдэн зууны турш хэрэглэсэн мөөг амьтны жин нэмэгдэх эрсдлийг бууруулж байна гэж Тайванийн судлаачид хэллээ. 
“Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээс үзвэл, ганодерма мөөг нь ходоодны нянг өөрчлөх замаар жин нэмэгдэх эрсдлийг бууруулдаг аж.
 
Судлаачдын үзэж буйгаар, уг мөөгийг хэт таргалалтыг эмчлэхэд ашиглах боломжтой.
 
Ганодерма мөөгийг “эрүүл мэндэд болон урт наслахад” тустай гэж үзэн эртнээс худалдсаар ирсэн гэж Тайванийн Чан Гун их сургуулийн судлаачид хэллээ.
 
Энэ мөөгийг тогтмол идсэн хулганууд илүү туранхай болж байжээ.
 
Мөөгийг хүнд туршиж үзэх хэрэгтэй байна гэж судлаачид хэлэв.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг