sonin.mn
НЬЮ-ЙОРК. /VOA/. Мөргөлдөөнд нэрвэгдсэн Йемен улс өлсгөлөнд нэрвэгдэхэд нэг алхам дутуу байна гэж тус улсын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч анхааруулаад, Засгийн газар болон шиит босогчдын хооронд гал зогсоох хэрэгтэй гэж онцлон тэмдэглэлээ.
Швейцарийн Женев хотод өнгөрсөн долоо хоногт болсон энхийн хэлэлцээний талаар лхагва гарагт Нью-Йорк хотод НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд төлөөлөгч Исмайл Чейх Ахмед тайлагнасныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.
 
Түүний хэлснээр, Йеменд 27 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна.
 
Олон газарт, тэдгээрийн дотор нийслэл Сана хотод хүмүүс хүнс болон бусад хэрэгцээт зүйлийн ноцтой хомсдолд оржээ.
 
Мөн тус улсад халуун хумхаа /денге/ болон саа тархаж байна.
 
Йемений Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади болон нийслэл Сана хотыг хяналтдаа авсан босогчид НҮБ-ын зуучлалаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцээ хийсэн ч тэд тохиролцоонд хүрч чадаагүй юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг