sonin.mn
Өнөөдрийн байдлаар гадаадад Монгол Улсаа төлөөлөн 300 гаруй хүн дипломат албанд ажиллаж байна. Төрийн албанд таваас доошгүй жил /түүний гурван жилийг дипломат албанд/ ажилласан байх шалгуур үзүүлэлт байдаг ч дээрх хүмүүсийн 16 нь төрийн алба огт хашиж байгаагүйг тогтоожээ.
 
Түүнээс гадна 40 орчим хүнийг хууль зөрчин гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад томилсон байжээ. Иймд дээрх ажилтнуудыг нэн даруй эх оронд нь дуудсан байна.
 
Тэд оршин суугаа улсаас өөрийн зардлаар нутагтаа ирж, дипломат албаны болон төрийн албан хаагчийн шалгалтаа өгч, тэнцсэн тохиолдолд одоо хашиж буй ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж болохыг Гадаад харилцааны яамнаас чиглэл болгожээ.
 
Д.Мөнх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин