sonin.mn
Америкийн Төрийн департаментын консулын албаны визний системд техникийн саатал гарчээ. Энэ талаар АНУ-ын ЭСЯ ийм мэдэгдэл гаргасан байна. Үүнд “Энэхүү техникийн саатал нь тодорхой нэг улс, иргэншлийн бичиг баримт, эсвэл визний төрлөөс үл хамааралтай юм. Бид ийм хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчиж байна. Асуудлыг шийдвэрлэж бүрэн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байгаа болно” хэмээжээ. 
 
Энэ оны тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 14-ний хооронд өгсөн АНУ-ын визний анкет энэхүү техникийн асуудалд хамаарагдаж байгаа аж.  Хэрэв та энэ хугацаанд АНУ-ын виз авах хүсэлтээ өгсөн бөгөөд ирэх ажлын 10 өдөртөө багтаж аялах төлөвлөгөөтэй байгаа бол яаралтай виз авах хүсэлтээ анх визний анкет мэдүүлсэн газартаа хандаж гаргах юм байна.
 
Харин зургадугаар сарын 09-өөс өмнө 03-160 анкетаа бөглөсөн цагаачлалын бус виз мэдүүлэгчид авсан цагийнхаа дагуу ярилцлагадаа орж болно. Яаралтай явах шаардлагатай хүмүүс визний ярилцлагын цаг урагшлуулах журмын дагуу хүсэлтээ тавих ёстой аж.
 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин