sonin.mn
“Бүтээлч Монгол-2015” үзэсгэлэнг “Мишээл групп” ХХК-аас баяр наадмыг угтан хоёрдахь жилдээ санаачлан  зохион байгуулж байна. Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмыг угтан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, зах зээлд таниулах, борлуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилготой зохиож байгаа юм.
 
Тус үзэсгэлэнг 2015 оны зургадугаар сарын 26-29-нд “Мишээл Экспо” төвд зохион явуулж байна. Үзэсгэлэнд малгай, бүс, дээл, хүрэм, гутал, цүнх, хөөрөг, даалин, гоёл чимэглэл, гар урлал, ноос, ноолууран хувцас, бэлэг дурсгал болон бусад гэсэн өргөн хүрээг хамруулсан үндэсний үйлвэрлэгч хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд оролцож байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг