sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын гишүүдээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.
 
Чуулганы үдээс өмнөх хуралдаагы үеэр УИХ-н дарга З.Энхболд Ерөнхий сайд АНУ-д ажиллаж байгаа тул БХБ-ын сайд Д.Цогтбаатар гишүүдийн асуулгад хариулах болсоныг танилцуулав.
 
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Ерөнхий сайдад 2012-2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан хороодын тоо болон орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хэдэн иргэн хамрагдсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгөх асуулгыг энэ оны дөрөвдүгээр сарын 01-нд хүргүүлсэн байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг