sonin.mn
ДАМАСК. /NHK/. Турктэй хил залгаа Сирийн хотын хяналтыг авахаар “Лалын улс” бүлэглэлийн босогчид Курдын дайчдын эсрэг давшилтаа эрчимжүүлж байна.
Айн аль-Араб хот “Лалын улс” бүлэглэлийн гарт орох эрсдэлтэй байсан боловч Курдын хүчин нэгдүгээр сард босогчдыг хотоос шахан гаргасан билээ.
 
Байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд үүний улмаас наад зах нь 35 хүн амиа алдсан гэж Сирийн хүний эрхийн ажиглалтын баг мэдэгдэв.
 
Сирийн зүүн хойд нутгийн Хасака хот болон зэргэлдээх хот руу босогчид халдсан гэж Сирийн хүний эрхийн ажиглалтын багийн албаны хүн мэдэгджээ. Мөргөлдөөний улмаас Засгийн газрын хүчний наад зах нь 30 цэрэг амиа алдсан байна.
 
Сирийн өмнөд болон хойд нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн бэхлэлтүүдийг Курдын хүчин энэ сард АНУ-ын армийн дэмжлэгтэй авч чадсан боловч өчигдрөөс эхлэн Туркийн хилийн ойролцоох байлдааны ажиллагаа эрчимжсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг