sonin.mn
ОТТАВА. /TASS/. Европт энэ намар болох НАТО-гийн жил тутмын “Нэгдмэл жад-15” цэргийн сургуулилтад Канадын 1650 цэрэг оролцоно. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Жейсон Кенни Умард Атлантын эвслийн орнуудын Батлан хамгаалахын сайд нартай Брюссельд уулзсаныхаа дараа мэдэгджээ.
 
“НАТО-гийн цэргийн сургуулилт нь эвслийн цэргүүд маш сайн бэлтгэгдсэн бөгөөд болзошгүй түрэмгийллээс урьдчилан сэргийлэхэд бэлэн гэдгийг, мөн хямралын ямар ч үед шуурхай хариу арга хэмжээ авах чадвартай болохыг харуулах зорилготой” гэж тэрбээр хэлсэн байна.
 
“Нэгдмэл жад-15” сургуулилт нь НАТО-гийн орнуудын сүүлийн жилүүд дэх сургуулилтуудаас хамгийн томоохон нь юм. Уг сургуулилтад 30 гаруй орны 25 мянга гаруй цэрэг оролцдог байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг