sonin.mn
СОЧИ. /ВВС/. Өнгөрсөн онд өвлийн олимп болсон Оросын Сочи хотын нэг хэсэг үерт автсанаар оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлжээ. Хар тэнгисийн эрэгт орших амралт сувиллын энэ хотод аадар бороо хэдэн цаг орсны улмаас галт тэрэг зогсож, зам хаагдсан байна.
 
Үерийн улмаас Сочигийн олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүйд хүрч, тус хотын Адлер дүүргээс холгүй орших “Формула-1”-ийн зам, цэнгэлдэх хүрээлэн үерт автжээ. Тус хотод онцгой байдал зарласан аж. Үерт хүн амь эрсэдсэн гэх мэдээлэл алга байхгүй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг