sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүн Барак Обаматай өнөөдөр утсаар ярилцжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлж байна. Түүний хэлснээр, хоёр орны Ерөнхийлөгч нар утсаар ярилцах үеэрээ Украины хямралыг хөнджээ.
 
Путин, Обама хоёр Минскийн гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцсэн байна. Минскийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх зорилгоор Путин, Обама нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Виктория Нуланд, Оросын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин нарын хооронд ойрын үед уулзалт зохион байгуулахаар тохиролцжээ.
 
Үүнээс гадна, терроризмтой тэмцэхтэй холбоотой, ялангуяа Оросын нутаг дэвсгэрт хориглосон террорист “Лалын улс” байгууллагын нөлөө Ойрхи Дорнодод тархаж байгаатай тэмцэх цогц асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.
 
Харин Цагаан ордноос хоёр орны удирдагчид Сирийн дордож буй байдлыг хэлэлцэж, Иран улс цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор одоо үргэлжилж буй хэлэлцээнд “зургаа”-гийн нэгдмэл байдлыг хадгалах нь чухал болохыг цохон тэмдэглэлээ гэж мэдээлжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг