sonin.mn
УПЕГ-аас 90 жилийнхээ ойг угтан ажил хэрэгч цуврал арга хэмжээ зохион байгуулсаар байна. Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг шалгаж, улсын байцаагч нарт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулжээ.
 
Монгол Улсын хойд хил 24 цаг нээлттэй  болж, хилийн болон гаалийн байгууллага байнгын үйл ажиллагаа явуулж байна. Хилээр  нэвтрэх нээлттэй байдлыг дагаж, хил, гаалийн хууль  тогтоомж зөрчсөн гэмт хэрэг зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа тул дээрх сургалт цагаа олсон арга хэмжээ боллоо гэж гаалийн ажилтнууд ярилаа.
 
Сургалтаар  хил давуулан хууль бусаар бараа, материал, эмийн бодис, галт зэвсэг нэвтрүүлэх, гаалийн татвар хураамжаас зайлсхийх  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх, хилийн бүсэд оршин суугчдаас гэмт хэрэг, зөрчилд татагдан орж болзошгүй байгааг таслан зогсооход гаалийн хяналт шалгалтыг сайжруулах явдал чухал байгаа талаар  прокурорын газраас зөвлөмж, чиглэл өгсөн байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг