sonin.mn
Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг Гурвалжингийн гүүрний баруун талын “Сод Монгол” ШТС-ын ард байрлах  хөөсөнцөрийн үйлдвэрт өчигдөр орой 21.00 цагийн үед гал гарчээ.
 
Галын дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах гурван ангийн 30 гаруй албан хаагч шуурхай ажиллаж, 23.10 цагт галыг бүрэн унтраасан байна. Гал гарсан обьектын хувьд олон жил хөөсөнцөр үйлдвэрлэж байгаа юм. Азаар гал гарах үеэр  үйлдвэрт хүмүүс байгаагүй учраас хүний амь нас хохирсон явдал гарсангүй.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг